|
МОНГОЛ, УКРАИНЫ ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 20 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН БАЯРЫН ИЛГЭЭЛТ СОЛИЛЦОВ |
|
|
|
|
Бичсэн Олон нийттэй харилцах газар
|
|
2012 оны 1-р сарын 26, Пүрэв гариг, 19:56 |
|
Монгол, Украины хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Украин Улсын Ерөнхийлөгч Виктор Янукович нар харилцан баярын илгээлт солилцов. Украин Улсын Ерөнхийлөгч Виктор Янукович илгээлтэндээ Монгол, Украины харилцаа, хамтын ажиллагаа нь харилцан бие биенээ дэмжих болон итгэлцэл дээр үндэслэсэнийг цохон тэмдэглээд, хоёр орны 20 жилийн турш олж авсан туршлага нь цаашид монгол, украины ард түмний тусын тулд өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Константин Грищенко нар мөн харилцан баяр хүргэсэн мэндчилгээ солилцов.
|
|
2012 оны 1-р сарын 25, Лхагва гариг, 16:57 |
|
Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын
хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойд зориулсан “Монгол
Улс, Америкийн Нэгдсэн Улсын харилцаа: Иж бүрэн түншлэл” сэдэвт эрдэм
шинжилгээний бага хурал 1 дүгээр сарын 26-ний өдрийн 10 цагт ГХЯ-ны
“Зөвшилцөл” танхимд болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчдийг хүрэлцэн ирэхийг урьж байна. |
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 1-р сарын 25, Лхагва гариг, 17:02 |
|
|
ЭЛЧИН САЙД НАРЫН УУЛЗАЛТ БОЛОВ |
|
|
|
|
Бичсэн Олон нийттэй харилцах газар
|
|
2012 оны 1-р сарын 24, Мягмар гариг, 16:39 |
Африк-Азийн бүсэд байгалийн олон төрлийн гамшгаас урьдчилан сэрэмжлүүлэх нэгдсэн систем (RIMES)-ийн асуудлаар Улаанбаатар дахь гадаад орнуудын Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн нарт зориулсан уулзалт 1 дүгээр сарын 24-нд Гадаад харилцааны яаманд болов. Уулзалтыг Гадаад харилцааны сайд Г.Зандашатар нээж, Африк-Азийн бүсэд байгалийн олон төрлийн гамшгаас урьдчилан сэрэмжлүүлэх нэгдсэн системийн үйл ажиллагаа, гишүүнчлэл, ач холбогдол, тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлэл хийв. |
|
Дэлгэрэнгүй...
|
|
Бичсэн Олон нийттэй харилцах газар
|
|
2012 оны 1-р сарын 24, Мягмар гариг, 14:44 |
|
Канад Улсын Парламентын гишүүн, Канадын Гадаад хэргийн сайдын Парламентын асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга Дипак Обрай Монгол Улсад энэ оны 1 дүгээр сарын 15-18-ны өдрүүдэд ажлын айлчлал хийв. |
|
Дэлгэрэнгүй...
|
|
КАЗАХСТАНД СУУГАА ЭЛЧИН САЙД ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ХИЙЖЭЭ |
|
|
|
|
Бичсэн Олон нийттэй харилцах газар
|
|
2012 оны 1-р сарын 20, Баасан гариг, 10:10 |
|
Монгол, Казахстаны хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойд зориулж Монгол Улсаас БНКазУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд элчин сайд Х.Аюурзана Казахстаны төвийн хэвлэл мэдээллийн сурвалжлагч, сэтгүүлч нарт хэвлэлийн бага хурал хийжээ. |
|
Дэлгэрэнгүй...
|
|
БУТАНЫ ВАНТ УЛСТАЙ ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООВ |
|
|
|
|
Бичсэн Олон нийттэй харилцах газар
|
|
2012 оны 1-р сарын 19, Пүрэв гариг, 15:39 |
|
Эдүгээ дипломат харилцаагүй НҮБ-ын гишүүн орнуудтай дипломат харилцаа тогтоох зорилтын хүрээнд манай улс Бутаны Вант Улстай энэ сарын 18-нд Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоов. Хоёр улс найрсаг харилцаа хөгжүүлэх хоёр талын эрмэлзлийг удирдлага болгож, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиролцов. Дипломат харилцаа тогтоох тухай холбогдох Хамтарсан албан мэдээнд НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч нар гарын үсэг зурав.
Бутан улстай дипломат харилцаа тогтоосноор хоёр талын болон олон улсын байгууллагуудын хүрээнд бие биенээ дэмжиж хамтран ажиллах илүү боломж нээгдлээ.
|
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 1-р сарын 19, Пүрэв гариг, 16:39 |
|
|
|
|
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>
|
|
Хуудас 57-с 1 |