Skip to content
- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form        - Visa application form for tourists       
Та энд байна: Нүүр хуудас

ЖЕНДЕРИЙН ТЭГШ БАЙДЛЫН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ ... read more

ЯПОНЫ ГАДААД ХЭРГИЙН САЙД К.ОКАДА МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙВ ... read more

“ОЛОН УЛСЫН ЗАЛУУЧУУДЫН ЖИЛ 2010-2011” АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТИЙН ЁСЛОЛ ГХЯ-НД БОЛОВ ... read more

ХОЛБООНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ХӨГЖЛИЙН САЙД Д.НИЙБЕЛ АЙЛЧИЛНА ... read more

БНХАУ-ЫН ХӨХ НУУР МУЖИЙН ХҮҮХДҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ ... read more
by camp26
ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТАЛААРХ ҮНДЭСНИЙ ИЛТГЭЛИЙГ НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨЛД ХҮРГҮҮЛЛЭЭ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Олон нийттэй харилцах газар   
2010 оны 8-р сарын 18, Лхагва гариг, 15:44

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2006 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 60/251 тоот тогтоол баталж, НҮБ-ын гишүүн бүх орны (192 улс) хүний эрхийн төлөв байдлын талаарх тайлан илтгэлийг 4 жил тутамд нэг удаа НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлөөр хэлэлцэж, цаашид анхаарах асуудлаар зөвлөмж гаргаж байхаар шийдвэрлэсэн билээ.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 8-р сарын 19, Пүрэв гариг, 09:32
Дэлгэрэнгүй...
 
ХОЛБООНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ХӨГЖЛИЙН САЙД Д.НИЙБЕЛ АЙЛЧИЛНА PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Олон нийттэй харилцах газар   
2010 оны 8-р сарын 17, Мягмар гариг, 16:37

Монгол Улсын Засгийн газрын урилгаар ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн сайд ноён Дирк Нийбел тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад 2010 оны 8 дугаар сарын 19-23-ны өдрүүдэд айлчилна. Ноён Д.Нийбелийг дагалдан ХБНГУ-ын Бундестагийн гишүүн хатагтай д-р К.Е.Хаппах Касан, ноён Х.Хайбах, хатагтай Ү.Күмпф болон бусад албаны хүмүүс ирж байгаа аж.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 8-р сарын 17, Мягмар гариг, 18:27
Дэлгэрэнгүй...
 
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН ГХЯ-ДЫН ГАЗРЫН ЗАХИРЛУУДЫН ЭЭЛЖИТ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Олон нийттэй харилцах газар   
2010 оны 8-р сарын 17, Мягмар гариг, 17:54

Монгол Улсын ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал О.Энхтөр, БНХАУ-ын ГХЯ-ны Азийн газрын дарга Ян Яньи нарын хооронд Монгол Улс, БНХАУ-ын ГХЯ-дын газрын захирлуудын ээлжит зөвлөлдөх уулзалт 8 дугаар сарын 16-ны өдөр Бээжин хотно болов.

Дэлгэрэнгүй...
 
АЙЛЧЛАЛЫН ДҮНГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Олон нийттэй харилцах газар   
2010 оны 8-р сарын 09, Даваа гариг, 17:41

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Шадар туслах, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Захирагчийн орлогч бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн Товчооны захирал Ажэй Чиббер-ийн айлчлалын дүнгийн талаар Гадаад харилцааны яамны ТБНД Д.Цогтбаатар мэдээлэл хийв.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 8-р сарын 09, Даваа гариг, 19:02
Дэлгэрэнгүй...
 
ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ДЭЭР МЭДЭЭЛЭЛ ХИЙВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Олон нийттэй харилцах газар   
2010 оны 8-р сарын 06, Баасан гариг, 12:20

Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн асуудлаарх Үндэсний гуравдугаар илтгэлийг танилцуулах ёслолын ажиллагаанд зориулсан

хэвлэлийн бага хурал дээр Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын хэлсэн үг

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 8-р сарын 06, Баасан гариг, 12:47
Дэлгэрэнгүй...
 
СЕМИНАРЫГ НЭЭЖ Г.ЗАНДАНШАТАР САЙДЫН ХЭЛСЭН ҮГ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Олон нийттэй харилцах газар   
2010 оны 8-р сарын 06, Баасан гариг, 12:07

Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн асуудлаарх Үндэсний 3 дугаар илтгэлийг танилцуулах ёслолын ажиллагааг нээж

Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын хэлсэн үг

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 8-р сарын 06, Баасан гариг, 12:44
Дэлгэрэнгүй...
 
БНХАУ-ЫН ХӨХ НУУР МУЖИЙН ХҮҮХДҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Олон нийттэй харилцах газар   
2010 оны 8-р сарын 05, Пүрэв гариг, 16:05

Гадаад харилцааны сайд Г.Занданшатар БНХАУ-ын Хөхнуур мужийн Түвд үндэстний өөртөө засах Юйшу тойргийн 60 хүүхдүүдтэй уулзаж тэдэнд хандан үг хэлэв. Найрамдал зусланд амарч байгаа хүүхдүүд ойр дотно хүлээн авсан Монгол хүүхдүүд болон Монгол Улсын Засгийн газарт талархалаа илэрхийлээд, байгалын үзэсгэлэнт Монгол оронд ирээд олон найз нөхөдтөй болсон, их зүйл мэдэж сурж байгаадаа баяртай байгагаа хуваалцав. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаогийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр тал хэлэлцэн тохиролцсоны дагуу Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын урилгаар БНХАУ-ын Хөхнуур мужийн 60 хүүхэд 2010 оны 8 дугаар сарын 3-10-ны өдрүүдэд Олон улсын хүүхдийн Найрамдал төвд амарч байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 8-р сарын 05, Пүрэв гариг, 16:51
Дэлгэрэнгүй...
 
ХАНОЙ ХОТНОО БИЗНЕС УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Олон нийттэй харилцах газар   
2010 оны 8-р сарын 05, Пүрэв гариг, 18:02

Энэ оны 8 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд, Улаанбаатар хотноо болох Монгол-Вьетнамын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны ЗГХК-ын ээлжит 14 дүгээр хуралдаантай холбогдуулан Ханой хот дахь Монгол Улсын Элчин сайдын яам, Вьетнамын Худалдаа аж үйлдвэрийн танхим, Хөдөө аж ахуй, орон нутгийн хөгжлийн яамтай хамтран “Вьетнам-Монголын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны боломж” сэдэвт бизнес уулзалтыг 8 сарын 5-ны өдөр зохион байгуулав.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 8-р сарын 05, Пүрэв гариг, 18:11
Дэлгэрэнгүй...
 
НҮБ-ЫН ЕНБД-ЫН ШАДАР ТУСЛАХ АЙЛЧИЛНА PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Олон нийттэй харилцах газар   
2010 оны 8-р сарын 04, Лхагва гариг, 14:49

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Шадар туслах, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Захирагчийн орлогч бөгөөд НҮБХХ-иын Ази, Номхон далайн бүсийн товчооны захирал ноён Ажей Чиббер 2010 оны 8 дугаар сарын 5-9-ны өдрүүдэд Монгол Улсад  айлчилна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 8-р сарын 09, Даваа гариг, 17:05
Дэлгэрэнгүй...
 
"ЭХ ОРНЫ ХӨГЖИЛД-БИДНИЙ ОРОЛЦОО" ГАДААДАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЧУУДЫН АНХДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТЫН ТАЛААРХ ТАНИЛЦУУЛГА PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Олон нийттэй харилцах газар   
2010 оны 7-р сарын 28, Лхагва гариг, 01:00

Ерөнхий сайдын дэргэдэх “Хилийн чанад дахь Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөл”-өөс санаачилсан  "Эх орныхоо хөгжилд-бидний оролцоо" сэдэвт гадаадад байгаа боловсрол, мэргэжлээрээ манлайлагч монголчуудын анхдугаар чуулга уулзалт 2010 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Төрийн ордонд  Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор амжилттай  зохион байгуулагдлаа.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 7-р сарын 30, Баасан гариг, 16:23
Дэлгэрэнгүй...
 
БУРИАД УЛСЫН ХҮНДЭТ ЖУУХ БИЧГЭЭР ШАГНАВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Олон нийттэй харилцах газар   
2010 оны 7-р сарын 26, Даваа гариг, 14:26

Монгол Улс, ОХУ-ын Буриад улсын хооронд хил орчмын хамтын ажиллагаанд их хувь нэмэр оруулсанд ГХЯ-ны ТНБД Д.Цогтбаатарт Буриад улсын Хүндэт жуух бичиг шагналыг ОХУ-ын Буриад улсын Засгийн газрын орлогч дарга Б.Г.Балжиров өнөөдөр ГХЯ-нд гардуулав.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 7-р сарын 26, Даваа гариг, 17:44
 
Г.ЗАНДАНШАТАР САЙД БНСВУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙДТАЙ УУЛЗАВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Олон нийттэй харилцах газар   
2010 оны 7-р сарын 24, Бямба гариг, 01:00

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар мөн БНСВУ-ын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Фам Зиа Кхиемтэй уулзаж, Монгол, Вьетнамын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Уулзалтаар хоёр талын эдийн засаг, худалдааны харилцааг нэмэгдүүлэх, тухайлбал Вьетнам Монголоос мах, малын гаралтай түүхий эд импортлох, өргөн хэрэглээний бараа, ариун цэврийн бүтээгдэхүүн экспортлох боломж байгааг дурьдав.  Эдгээр боломжуудыг ашиглахад тухайлбал ирэх сарын сүүлээр Улаанбаатар хотноо болох ЗГХК-ын хурал тодорхой үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байгаагаа талууд илэрхийлэв.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 7-р сарын 26, Даваа гариг, 17:31
 
Г.ЗАНДАНШАТАР САЙД ХАНОЙД АРФ-ЫН ЧУУЛГАНД ОРОЛЦОВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Олон нийттэй харилцах газар   
2010 оны 7-р сарын 24, Бямба гариг, 01:00

Гадаад харилцааны сайд Г.Занданшатар энэ сарын 22-23-нд БНСВУ-ын нийслэл Ханой хотноо болсон АСЕАН-ы Бүсийн чуулга- АРФ-ын сайд нарын 17 дугаар уулзалтанд оролцов.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 7-р сарын 26, Даваа гариг, 13:24
Дэлгэрэнгүй...
 
Г.ЗАНДАНШАТАР САЙД АСЕАН-НЫ УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Олон нийттэй харилцах газар   
2010 оны 7-р сарын 22, Пүрэв гариг, 18:50

Ханой хотноо энэ сарын 22-23-ны өдрүүдэд болж буй АСЕАН-ны бүсийн чуулга /ARF/-ын Сайд нарын уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар энэ өдөр Япон Улсын  Гадаад хэргийн сайд К.Окада, ЕХ-ны төлөөлөгчдийг тэргүүлж буй БНУнгар Улсын Гадаад хэргийн сайд Мартоны Янош нартай тус тус уулзаж харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 7-р сарын 23, Баасан гариг, 09:34
Дэлгэрэнгүй...
 
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД АСЕАН-Ы БҮСИЙН ЧУУЛГЫН САЙД НАРЫН УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР МОРДЛОО PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Олон нийттэй харилцах газар   
2010 оны 7-р сарын 21, Лхагва гариг, 15:55

Гадаад харилцааны сайд Г.Занданшатар 7 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд БНСВУ-ын Ханой хотноо болох АСЕАН-ы Бүсийн чуулга /АРФ/-ын Сайд нарын 17 дугаар уулзалтад оролцохоор мордлоо.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 7-р сарын 21, Лхагва гариг, 16:27
Дэлгэрэнгүй...
 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 14-с 2

Гадаад харилцааны сайд


Намтар - Блог - Цахим хуудас

Холбоос



Тоолуур

mod_vvisit_counterӨнөөдөр10
mod_vvisit_counterӨчигдөр2752
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт12314
mod_vvisit_counterЭнэ сард23256
mod_vvisit_counterНийт528175

We have: 4 guests, 15 bots online

Хайлт

Холбогдох

Хаяг: Монгол Улсын Гадаад харилцааны яам
Энх тайвны гудамж-7А, Улаанбаатар 14210, Монгол Улс
Факс: 976-11-322127

Ерєнхий асуудлаар хандах и-мэйл: mongmer@magicnet.mn

Хэвлэл, мэдээллийн асуудлаар холбоо барих
и-мэйл: press@mfat.gov.mn

Консулын болон визийн асуудлаар холбоо барих
и-мэйл: kg@mfat.gov.mn

Төрийн дипломат ёслолын газар
и-мэйл: protocol@mfat.gov.mn