Skip to content
- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form        - Visa application form for tourists       
Та энд байна: Нүүр хуудас

ЖЕНДЕРИЙН ТЭГШ БАЙДЛЫН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ ... read more

ЯПОНЫ ГАДААД ХЭРГИЙН САЙД К.ОКАДА МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙВ ... read more

“ОЛОН УЛСЫН ЗАЛУУЧУУДЫН ЖИЛ 2010-2011” АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТИЙН ЁСЛОЛ ГХЯ-НД БОЛОВ ... read more

ХОЛБООНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ХӨГЖЛИЙН САЙД Д.НИЙБЕЛ АЙЛЧИЛНА ... read more

БНХАУ-ЫН ХӨХ НУУР МУЖИЙН ХҮҮХДҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ ... read more
by camp26
МОНГОЛ, ОРОСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН ХУРАЛДААН БОЛОВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Олон нийттэй харилцах газар   
2010 оны 7-р сарын 20, Мягмар гариг, 01:00

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит XIV хуралдаан Улаанбаатар хотноо 2010 оны 7 дугаар сарын 18-20-ын өдрүүдэд болж өнгөрөв. Хуралдааныг ЗГХК-ын монголын хэсгийн тэргүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, оросын хэсгийн тэргүүн ОХУ-ын Тээврийн сайд И.Е.Левитин нар даргалав.

Дэлгэрэнгүй...
 
АНУ-ЫН ТНБД-ЫН I ОРЛОГЧ АЙЛЧИЛЖ БАЙНА PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Олон нийттэй харилцах газар   
2010 оны 7-р сарын 19, Даваа гариг, 16:01

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч Жэймс Стайнберг энэ 7 дугаар сарын 19-ний өдөр Монголд хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд Ерөнхий сайд С.Батболд, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар нарт тус тус бараалхав.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 7-р сарын 19, Даваа гариг, 16:08
Дэлгэрэнгүй...
 
НҮБ-ЫН СУУРИН ЗОХИЦУУЛАГЧ ИТГЭМЖЛЭХ ЗАХИДЛАА ГАРДУУЛАВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Олон нийттэй харилцах газар   
2010 оны 7-р сарын 16, Баасан гариг, 16:17

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсад суух Суурин төлөөлөгч бөгөөд НҮБ-аас Монгол Улсад суух Суурин зохицуулагч хатагтай Сезин Синаноглу 7 дугаар сарын 16-ны өдрийн 15 цагт Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт Итгэмжлэх захидлаа гардуулав.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 7-р сарын 16, Баасан гариг, 16:56
Дэлгэрэнгүй...
 
МОНГОЛ ОРОН ОЛОН УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ТАВЦАНД: ЦААЗААР АВАХ ЯЛЫГ ХАЛАХУЙ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн У.Далайдорж   
2010 оны 7-р сарын 14, Лхагва гариг, 15:56

Монгол Улс олон улсын тавцанд хүний эрхийг хамгаалах чиглэлээр улам их хүлээн зөвшөөрөгдөх байр суурь баримтлахын хэрээр НҮБ Эмнести Интэрнэшнл байгууллагатай хамтран тус улсад цаазаар авах  ялыг халах хүчин чармайлтын ирээдүйн талаарх нээлттэй  хэлэлцүүлгийг 2010 оны 6 дугаар сарын 30-нд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 7-р сарын 15, Пүрэв гариг, 08:43
Дэлгэрэнгүй...
 
ГХЯ, ХАНДИВЛАГЧИД ХООРОНДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Олон нийттэй харилцах газар   
2010 оны 7-р сарын 07, Лхагва гариг, 18:59

“Монгол Улсын Гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх  асуудлаар Гадаад харилцааны яам, хандивлагчид хоорондын зөвлөлдөх уулзалт болов. ГХЯ өмнө нь яамд, хувийн хэвшилтэй хамтарч зөвлөлдөх уулзалт тус тус зохион байгуулж, тэдгээрээс гарсан зөвлөмжийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ирсэн.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 7-р сарын 07, Лхагва гариг, 19:11
Дэлгэрэнгүй...
 
САЙД НАРЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД Г.ЗАНДАНШАТАР САЙД ОРОЛЦОВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Олон нийттэй харилцах газар   
2010 оны 7-р сарын 06, Мягмар гариг, 14:22

Польшийн Краков хотноо 7 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд болсон Ардчилсан орнуудын хамтын нөхөрлөл /АОХН/-ийн 10 жилийн ойд зориулсан сайд нарын түвшний уулзалтад Гадаад харилцааны сайд Г.Занданшатар оролцов.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 7-р сарын 06, Мягмар гариг, 14:33
Дэлгэрэнгүй...
 
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙДАД ИТГЭМЖЛЭХ ЗАХИДЛАА ГАРДУУЛАВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Олон нийттэй харилцах газар   
2010 оны 7-р сарын 05, Даваа гариг, 01:00

НҮБ-ын Дүрвэгсдийн дээд коммиссарын газрын Бээжин дэх Бүсийн төлөөлөгч ноён Джессепе Де Винсентиис 2010 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт Итгэмжлэх захидлаа гардуулав. Шинэ ажилд томилогдсонтой нь холбогдуулан Гадаад харилцааны сайд түүнд баяр хүргээд НҮБ-ын ДДКГ, Монгол Улсын Засгийн газрын хоорондын хамтын ажиллагааны үр дүн, цаашдын зорилтын талаар санал солилцов.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 7-р сарын 13, Мягмар гариг, 17:28
Дэлгэрэнгүй...
 
МОНГОЛ, БОЛГАРЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН ЭЭЛЖИТ V ХУРАЛДААН БОЛОВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Ш.Батбаяр   
2010 оны 7-р сарын 01, Пүрэв гариг, 17:54

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн талаар хамтран ажиллах Монгол, Болгарын Засгийн газар хоорондын комиссын ээлжит V хуралдаан 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 1-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болж өндөрлөв. Комиссын хуралдааныг Монгол Улсын Эрүүл мэндийн сайд, Комиссын Монголын хэсгийн дарга С.Ламбаа, Бүгд Найрамдах Болгар Улсын Эдийн засаг, эрчим хүч, аялал жуулчлалын дэд сайд, Комиссын Болгарын хэсгийн дарга Иво Маринов нар тус тус тэргүүлэв.

Дэлгэрэнгүй...
 
МОНГОЛ, УЗБЕКИСТАНЫ ХОЁРДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Ш.Батбаяр   
2010 оны 7-р сарын 01, Пүрэв гариг, 18:01

Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улсын ГХЯ-дын улс төрийн газрын захирлуудын хоёрдугаар зөвлөлдөх уулзалт саяхан Ташкент  хотноо болов. Зөвлөлдөх уулзалтаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлууд, олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал солилцож, тодорхой  тохиролцоонд хүржээ.

Дэлгэрэнгүй...
 
САУДЫН АРАБЫН ГАЗРЫН ТОС, ЭРДЭС БАЯЛАГИЙН САЙД АЛИ ИБРАХИМ АЛЬ-НАИМИ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Ш.Батбаяр   
2010 оны 7-р сарын 01, Пүрэв гариг, 17:59

Монгол Улсын засгийн газрын урилгаар Саудын Арабын Газрын тос, эрдэс баялагийн сайд Али Ибрахим Аль-Наими тэргүүтэй төлөөлөгчид 2010 оны 6 дугаар сарын 29-30-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийв. Энэхүү айлчлал нь Монгол Улс, Саудын Арабын Вант Улсын хооронд 2007 оны 2 дугаар сарын 12-нд дипломат харилцаа тогтоосноос хойш Саудын Арабын Засгийн газрын гишүүний хэмжээнд хийсэн анхны айлчлал болсноороо  ач холбогдолтой болов.

Дэлгэрэнгүй...
 
О.ОЧИРЖАВ ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Ш.Батбаяр   
2010 оны 7-р сарын 01, Пүрэв гариг, 17:53

Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О.Очиржав Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн сайд В.И.Норовт 6 дугаар сарын 12-ны өдөр Итгэмжлэх Жуух Бичгээ өргөн барив. Итгэмжлэх Жуух Бичгийг өргөн барих ёслолын үеэр Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн сайд В.И.Норов Элчин сайд О.Очиржавт хандаж Бүгд Найрамдах Узбекистан Улс Монгол Улстай худалдаа, эдийн засгийн харилцаагаа сэргээх бодлого баримталж буйгаа мэдэгдэж, Узбекистан, Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн боломж бий хэмээн цохон тэмдэглэв.
Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О.Очиржав хоёр талын харилцаа, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг харилцан ашигтай өргөжүүлэхийн төлөө ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

 
ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Ш.Батбаяр   
2010 оны 6-р сарын 29, Мягмар гариг, 13:57

http://mfat.gov.mn/images/stories/201006/20100629.jpg Монгол Улсаас Мексикийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х. Бэхбат 2010 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Мексикийн Нэгдсэн  Улсын Ерөнхийлөгч  Ф.Калдеронд Итгэмжлэх жуух бичгээ барив. Элчин сайд Х. Бэхбатыг ИЖБ-гээ барьсантай нь холбогдуулан Ерөнхийлөгч Ф. Калдерон,  Гадаад хэргийн сайд хатагтай Патрисиа Эспиноса нар хүлээн авч уулзаж, хоёр талын харилцааны асуудлаар санал солилцов.

Дэлгэрэнгүй...
 
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН АНХААРАЛ ХАНГАЙН БҮСИЙН АЙМГУУД РУУ ЧИГЛЭЖ БАЙНА PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Ш.Батбаяр   
2010 оны 6-р сарын 29, Мягмар гариг, 11:23

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Гадаадын хөрөнгө оруулалтын газар,  БХҮХ (Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хороо),  ХБЗ (Хангайн бүсийн зөвлөл: Үүнд Архангай, Булган, Баянхонгор, Өвөрхангай, Орхон, Хөвсгөл зэрэг аймгууд багтаж байна) хамтран энэ оны 6 дугаар  сарын 24-25-ны өдөр “Хангайн бүсийн Хөрөнгө оруулагчдын  чуулга уулзалт-2010”-ыг Эрдэнэт  хотноо зохион байгуулж байна.

Дэлгэрэнгүй...
 
ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Ш.Батбаяр   
2010 оны 6-р сарын 25, Баасан гариг, 10:31

http://mfat.gov.mn/images/stories/201006/20100625.gifМонгол Улсын ГХЯ,  Холбооны Бүгд Найрамдах Бразил Улс-ын ГХЯ-д хоорондын улс төрийн хоёрдугаар зөвлөлдөх уулзалт 2010 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотноо болов.

Дэлгэрэнгүй...
 
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Г.ЗАНДАНШАТАР ИТАЛИ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД Ф.ФРАТИНИТЭЙ УУЛЗАВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Ш.Батбаяр   
2010 оны 6-р сарын 23, Лхагва гариг, 12:10

http://mfat.gov.mn/images/stories/201006/20100623.gifБүгд Найрамдах Итали Улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Италийн Гадаад хэргийн сайд Ф.Фраттинитэй албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтаар Монгол-Италийн хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн жил болж байгааг цохон тэмдэглээд цаашид харилцаагаа улам эрчимжүүлэх бодлоготой байгаагаа илэрхийллээ.

Дэлгэрэнгүй...
 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 14-с 3

Гадаад харилцааны сайд


Намтар - Блог - Цахим хуудас

Холбоос



Тоолуур

mod_vvisit_counterӨнөөдөр22
mod_vvisit_counterӨчигдөр2752
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт12326
mod_vvisit_counterЭнэ сард23268
mod_vvisit_counterНийт528187

We have: 5 guests, 17 bots online

Хайлт

Холбогдох

Хаяг: Монгол Улсын Гадаад харилцааны яам
Энх тайвны гудамж-7А, Улаанбаатар 14210, Монгол Улс
Факс: 976-11-322127

Ерєнхий асуудлаар хандах и-мэйл: mongmer@magicnet.mn

Хэвлэл, мэдээллийн асуудлаар холбоо барих
и-мэйл: press@mfat.gov.mn

Консулын болон визийн асуудлаар холбоо барих
и-мэйл: kg@mfat.gov.mn

Төрийн дипломат ёслолын газар
и-мэйл: protocol@mfat.gov.mn