|
|
|
ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ |
|
|
|
|
Бичсэн Олон нийттэй харилцах газар
|
|
2010 оны 5-р сарын 28, Баасан гариг, 16:14 |
|
Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монгол Улсын Их Сургуулийн Олон улсын харилцааны сургуулийн хооронд 2010 - 2012 онд хамтран ажиллах тухай санамж бичигт ГХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын захирал Б.Баярсайхан, Олон улсын харилцааны сургуулийн захирал Б.Хулдорж нар гарын үсэг зурав.
|
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 5-р сарын 31, Даваа гариг, 08:57 |
|
Дэлгэрэнгүй...
|
|
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМАНД БОЛСОН ҮЙЛ ЯВДЛААС |
|
|
|
|
Бичсэн Олон нийттэй харилцах газар
|
|
2010 оны 5-р сарын 27, Пүрэв гариг, 14:32 |
|
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМНЫ ХООРОНД 2010 – 2012 ОНД ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ САНАМЖ БИЧИГ-Т ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Г.ЗАНДАНШАТАР, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Т.БАДАМЖУНАЙ НАР ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ.
Монгол Улсын Засгийн газраас батлан хэрэгжүүлж буй Гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөрт хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын чиглэлээр тусгагдсан заалтуудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Гадаад харилцааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хооронд 2010 - 2012 онд хамтран ажиллахаар тохиролцож байгаа юм.
|
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 5-р сарын 28, Баасан гариг, 15:00 |
|
Дэлгэрэнгүй...
|
|
БНХАУ-ЫН ТӨРИЙН ЗӨВЛӨЛИЙН ЕРӨНХИЙ САЙД ВЭНЬ ЗЯБАО АЙЛЧИЛНА |
|
|
|
|
Бичсэн Олон нийттэй харилцах газар
|
|
2010 оны 5-р сарын 24, Даваа гариг, 12:53 |
|
 Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын урилгаар БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао 2010 оны 6 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
|
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 5-р сарын 26, Лхагва гариг, 15:01 |
|
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ СОНГОДОГ ХӨГЖМИЙН ХААН “ТӨГӨЛДӨР ХУУР”-ТАЙ БОЛОВ |
|
|
|
|
Бичсэн Олон нийттэй харилцах газар
|
|
2010 оны 5-р сарын 21, Баасан гариг, 18:08 |
|
Гадаад харилцааны яамны “Мутрын түшээ” танхимд сонгодог хөгжмийн хаан “Төгөлдөр хуур”-ыг залах ёслол болов. Нээлтийн ажиллагаанд Нийслэлийн соёл урлагийн газрын дарга, хөгжмийн зохиолч Ц.Пүрэвхүү, Соёл Урлагийн Их сургуулийн багш Ц.Уртнасан, Морин хуурын уралдааны тэргүүн шагналт П.Тэмүүжин, СУИС-ийн оюутан, дуучин Б.Гомбо-Очир болон Монгол Улсын Гадаад харилцааны сайдын зөвлөх Г.Жаргалсайхан, ГХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын атташе Б.Мөнхжин нар төгөлдөр хуурын анхны аяар хөгжмийн дээжээ толилуулж хүрэлцэн ирсэн хамт олны сонорыг мялаав.
|
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 5-р сарын 24, Даваа гариг, 16:41 |
|
Дэлгэрэнгүй...
|
|
ГЕРМАН УЛСЫН ЗАРИМ ИРГЭНД ТӨРИЙН ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛАВ |
|
|
|
|
Бичсэн Ш.Батбаяр
|
|
2010 оны 5-р сарын 21, Баасан гариг, 14:31 |
|
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Гадаад хэргийн сайд Г.Вестервеллийн урилгаар албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Герман улсын зарим иргэнийг төрийн одон медалиар шагналаа. Мөн энэ үеэр "Дуурийг дэмжих найз нар" холбооны 10 жилийн ойд зориулан бүтээсэн номын дээжийг гардуулах ёслолын арга хэмжээ болж өнгөрсөн юм.
|
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 5-р сарын 24, Даваа гариг, 08:31 |
|
Дэлгэрэнгүй...
|
|
ЭЛЧИН САЙД К.САЙРААН КУВЕЙТ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДТАЙ УУЛЗАВ |
|
|
|
|
Бичсэн Олон нийттэй харилцах газар
|
|
2010 оны 5-р сарын 20, Пүрэв гариг, 19:15 |
|
Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайд К.Сайраан Кувейт Улсын Ерөнхий сайд Шейх Нассер Мохаммед Аль-Ахмед Аль Сабах-тай 5 дугаар сарын 19-ний өдөр Эмирын ордон “Баян палас”-т уулзав.
|
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 5-р сарын 20, Пүрэв гариг, 19:45 |
|
Дэлгэрэнгүй...
|
|
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙДЫН ХБНГУ-Д ХИЙЖ БУЙ АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ЭХЭЛЛЭЭ |
|
|
|
|
Бичсэн Олон нийттэй харилцах газар
|
|
2010 оны 5-р сарын 20, Пүрэв гариг, 18:14 |
|
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар ХБНГУ-ын Холбооны Гадаад хэргийн сайд Г.Вестервелле-гийн урилгаар Герман Улсад хийж буй албан ёсны айлчлал 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдөр эхэллээ.
|
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 5-р сарын 21, Баасан гариг, 14:36 |
|
Дэлгэрэнгүй...
|
|
Бичсэн Олон нийттэй харилцах газар
|
|
2010 оны 5-р сарын 19, Лхагва гариг, 17:55 |
|
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газрын дарга Ян Фишер нар 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотноо уулзаж, хоёр талын харилцааны асуудлаар хэлэлцээ хийв.
|
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 5-р сарын 20, Пүрэв гариг, 19:55 |
|
Дэлгэрэнгүй...
|
|
НҮБ-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН КОМИССЫН ЧУУЛГАН ӨНДӨРЛӨВ |
|
|
|
|
Бичсэн Олон нийттэй харилцах газар
|
|
2010 оны 5-р сарын 19, Лхагва гариг, 17:47 |
|
БНСУ-ын Инчёон хотноо 2010 оны 5 дугаар сарын 13-19-ний өдөр хуралдсан НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комиссын 66 дугаар чуулган өнөөдөр ажлаа өндөрлөлөө. Энэ удаагийн чуулган “Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэх: Санхүүгийн тогтвортой тогтолцоог дэмжих; Ногоон өсөлт буюу технологи нэвтрүүлэх, хөрөнгө санхүүжүүлэх замаар байгаль орчинд халгүй эдийн засгийн өсөлтийг хангах нь” сэдвээр явагдаж, Комиссын гишүүн нийт 60 орчим орны Засгийн газрын төлөөлөгч оролцлоо.
|
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 5-р сарын 20, Пүрэв гариг, 20:01 |
|
Дэлгэрэнгүй...
|
|
МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙН ТАЛААР ГЕРМАНД ИЛТГЭЛ ТАВИНА |
|
|
|
|
Бичсэн Ш.Батбаяр
|
|
2010 оны 5-р сарын 19, Лхагва гариг, 17:27 |
|
Гадаад харилцааны сайд Г.Занданшатар энэ сарын 18–22-ны өдрүүдэд ХБНГУ-ын Холбооны Гадаад хэргийн сайд ноён Г.Вестервеллегийн урилгаар ХБНГУ-д албан ёсны айлчлал хийхээр мордлоо. Энэ удаагийн айлчлал нь 1999 онд ГХ-ны сайд хамгийн сүүлд ХБНГУ-д айлчилснаас хойш 11 жилийн дараа хийж байгаагаараа онцлогтой юм.
|
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 5-р сарын 27, Пүрэв гариг, 15:52 |
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
|
|
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>
|
|
Хуудас 14-с 5 |