Skip to content
- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form        - Visa application form for tourists       
Та энд байна: Нүүр хуудас Мэдээ, мэдээлэл МОНГОЛ УЛСААС ЛИХТЕНШТЕЙНИЙ ВАНТ УЛСАД СУУХ ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД Л.ОРГИЛ ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ

ЖЕНДЕРИЙН ТЭГШ БАЙДЛЫН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ ... read more

ЯПОНЫ ГАДААД ХЭРГИЙН САЙД К.ОКАДА МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙВ ... read more

“ОЛОН УЛСЫН ЗАЛУУЧУУДЫН ЖИЛ 2010-2011” АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТИЙН ЁСЛОЛ ГХЯ-НД БОЛОВ ... read more

ХОЛБООНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ХӨГЖЛИЙН САЙД Д.НИЙБЕЛ АЙЛЧИЛНА ... read more

БНХАУ-ЫН ХӨХ НУУР МУЖИЙН ХҮҮХДҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ ... read more
by camp26
МОНГОЛ УЛСААС ЛИХТЕНШТЕЙНИЙ ВАНТ УЛСАД СУУХ ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД Л.ОРГИЛ ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Ш.Батбаяр   
2010 оны 6-р сарын 18, Баасан гариг, 20:36

Монгол улсаас Лихтенштейний Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд Л.Оргил 6 дугаар сарын 17-нд тус Вант улсын Өв залгамжлагч Хунтайж Алуа-д Итгэмжлэх Жуух Бичгээ барив. Элчин сайд Л.Оргилыг ИЖБ-гээ барьсантай нь холбогдуулан Хунтайж Алуа болон Лихтенштейний Гадаад хэргийн сайд хатагтай А.Фрик нар хүлээн авч уулзаж хоёр талын харилцааны асуудлаар санал солилцов.
Хунтайж Алуатай хийсэн уулзалтын үеэр Элчин сайд Л.Оргил Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг уламжилж Монгол улсын улс төр, нийгэм, эдийн засгийн байдал, гадаад бодлого болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар танилцуулав. Монгол улс стратегийн орд газруудаа эдийн засгийн эргэлтэнд оруулж эдийн засаг, нийгмийн хөгжлөө эрчимжүүлэхийн хэрээр Монгол улсын гадаад ертөнцтэй тогтоосон харилцаа түүний дотор худалдаа, хөрөнгө оруулалт улам бүр тэлэн өргөжих ирээдүйтэйг элчин сайд тэмдэглэв. Банк, санхүү, даатгалын салбар өндөр хөгжсөн  Лихтенштейн улстай хамтран ажиллаж нэн ялангуяа энэхүү салбарт боловсон хүчин бэлтгэх, давтан сургах чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Мөн уул уурхай, аялал жуулчлал зэрэг салбарт хамтран ажиллаж хоёр талын ажил хэрэгч хүмүүсийн уулзалтыг зохион байгуулах саналтайгаа уламжлав.

Лихтенштейн улс Европын Чөлөөт Худалдааны Холбоо (ЕЧХХ)-ны гишүүн орны хувьд Монгол улс, ЕЧХХ-тай байгуулсан Хамтын ажиллагааны тунхаглалыг хэрэгжүүлэхэд идэвтхэй оролцоно гэдэгт итгэж байгаагаа элчин сайд мөн илэрхийлэв.

Хунтайж Алуа Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржод хариу мэндчилгээ уламжилж өгөхийг хүсээд монголын ард түмний хөгжил дэвшилд сайн сайхны ерөөл дэвшүүлэв. Тэрээр Лихтенштейн улс нь далайд гарцгүй жижиг орон гэлээ ч банк, санхүүгийн салбарыг хөгжүүлж, гадаадын компаниудыг татах татварын бодлого, аж ахуйн нэгж бүртгүүлэх хялбар журам, эрх зүйн орчинг бий болгосноороо дэлхийн санхүү, бизнесийн ертөнцтэй нягт холбогдсон, нэг хүнд оногдох ДНБ-ний хэмжээгээр дэлхийд нэн дээгүүр орох орон болсноо дурдаад Монгол улстай хамтран ажиллаж улс орныхоо хөгжлийн туршлагаас солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Тэрээр мөн Чингис хааны үеэс эртний түүхтэй Монгол орон, буддийн шашныг туйлын сонирходог гээд Монгол улс ардчилал, хөгжлийн замаар тууштай урагшлана гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв.

 

Гадаад харилцааны сайд


Намтар - Блог - Цахим хуудас

Холбоос



Тоолуур

mod_vvisit_counterӨнөөдөр2747
mod_vvisit_counterӨчигдөр2481
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт10609
mod_vvisit_counterЭнэ сард23241
mod_vvisit_counterНийт528160

We have: 6 guests, 23 bots online

Хайлт

Холбогдох

Хаяг: Монгол Улсын Гадаад харилцааны яам
Энх тайвны гудамж-7А, Улаанбаатар 14210, Монгол Улс
Факс: 976-11-322127

Ерєнхий асуудлаар хандах и-мэйл: mongmer@magicnet.mn

Хэвлэл, мэдээллийн асуудлаар холбоо барих
и-мэйл: press@mfat.gov.mn

Консулын болон визийн асуудлаар холбоо барих
и-мэйл: kg@mfat.gov.mn

Төрийн дипломат ёслолын газар
и-мэйл: protocol@mfat.gov.mn