Skip to content
- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form        - Visa application form for tourists       
Та энд байна: Нүүр хуудас Мэдээ, мэдээлэл ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ

ЖЕНДЕРИЙН ТЭГШ БАЙДЛЫН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ ... read more

ЯПОНЫ ГАДААД ХЭРГИЙН САЙД К.ОКАДА МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙВ ... read more

“ОЛОН УЛСЫН ЗАЛУУЧУУДЫН ЖИЛ 2010-2011” АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТИЙН ЁСЛОЛ ГХЯ-НД БОЛОВ ... read more

ХОЛБООНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ХӨГЖЛИЙН САЙД Д.НИЙБЕЛ АЙЛЧИЛНА ... read more

БНХАУ-ЫН ХӨХ НУУР МУЖИЙН ХҮҮХДҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ ... read more
by camp26
ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Ш.Батбаяр   
2010 оны 6-р сарын 29, Мягмар гариг, 13:57

http://mfat.gov.mn/images/stories/201006/20100629.jpg Монгол Улсаас Мексикийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х. Бэхбат 2010 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Мексикийн Нэгдсэн  Улсын Ерөнхийлөгч  Ф.Калдеронд Итгэмжлэх жуух бичгээ барив. Элчин сайд Х. Бэхбатыг ИЖБ-гээ барьсантай нь холбогдуулан Ерөнхийлөгч Ф. Калдерон,  Гадаад хэргийн сайд хатагтай Патрисиа Эспиноса нар хүлээн авч уулзаж, хоёр талын харилцааны асуудлаар санал солилцов.
Уулзалтын үеэр Элчин сайд Х. Бэхбат Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Ерөнхийлөгч Ф. Калдеронд, Гадаад харилцааны сайд Г. Занданшатарын мэндчилгээг Гадаад хэргийн сайд хатагтай Патрисиа Эспиноса нарт тус тус уламжилж, Мексикийн Нэгдсэн Улстай боломжтой бүх салбарт хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж, ялангуяа соёл, боловсрол, уул уурхайн салбарт өргөн боломж байгааг тэмдэглэв.

Түүнчлэн, Элчин сайд Монгол Улсад ардчилал хөгжсөний 20 жилийн ой, Мексикийн Нэгдсэн Улс тусгаар тогтнолоо олсны 200, Мексикийн хувьсгалын 100 жилийн ой болон Монгол Улс, Мексикийн Нэгдсэн Улс хооронд албан ёсны дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тус тус энэ жил тохиож байгааг цохон тэмдэглээд, Монгол Улс энх тайван, тогтвортой байдал, цаг уурын өөрчлөлт зэрэг дэлхийн шинж чанартай асуудлаар олон талын хүрээнд хоёр тал цаашид ч идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Мөн Элчин сайд Х. Бэхбат Мексикийн Парламентын депутатуудын танхимын Мексик, Монголын бүлгийн дарга Раул Домингэс, Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал, Соёл, боловсролын газрын захирал болон албаны бусад хүмүүстэй уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар  санал бодлоо солилцов.

 

Гадаад харилцааны сайд


Намтар - Блог - Цахим хуудас

Холбоос



Тоолуур

mod_vvisit_counterӨнөөдөр2294
mod_vvisit_counterӨчигдөр3370
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт7675
mod_vvisit_counterЭнэ сард20307
mod_vvisit_counterНийт525226

We have: 9 guests, 20 bots online

Хайлт

Холбогдох

Хаяг: Монгол Улсын Гадаад харилцааны яам
Энх тайвны гудамж-7А, Улаанбаатар 14210, Монгол Улс
Факс: 976-11-322127

Ерєнхий асуудлаар хандах и-мэйл: mongmer@magicnet.mn

Хэвлэл, мэдээллийн асуудлаар холбоо барих
и-мэйл: press@mfat.gov.mn

Консулын болон визийн асуудлаар холбоо барих
и-мэйл: kg@mfat.gov.mn

Төрийн дипломат ёслолын газар
и-мэйл: protocol@mfat.gov.mn