Skip to content
- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form        - Visa application form for tourists       
Та энд байна: Нүүр хуудас Мэдээ, мэдээлэл МОНГОЛ, УЗБЕКИСТАНЫ ХОЁРДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

ЖЕНДЕРИЙН ТЭГШ БАЙДЛЫН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ ... read more

ЯПОНЫ ГАДААД ХЭРГИЙН САЙД К.ОКАДА МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙВ ... read more

“ОЛОН УЛСЫН ЗАЛУУЧУУДЫН ЖИЛ 2010-2011” АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТИЙН ЁСЛОЛ ГХЯ-НД БОЛОВ ... read more

ХОЛБООНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ХӨГЖЛИЙН САЙД Д.НИЙБЕЛ АЙЛЧИЛНА ... read more

БНХАУ-ЫН ХӨХ НУУР МУЖИЙН ХҮҮХДҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ ... read more
by camp26
МОНГОЛ, УЗБЕКИСТАНЫ ХОЁРДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Ш.Батбаяр   
2010 оны 7-р сарын 01, Пүрэв гариг, 18:01

Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улсын ГХЯ-дын улс төрийн газрын захирлуудын хоёрдугаар зөвлөлдөх уулзалт саяхан Ташкент  хотноо болов. Зөвлөлдөх уулзалтаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлууд, олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал солилцож, тодорхой  тохиролцоонд хүржээ. Тухайлбал хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд хөдөө аж ахуй, байгаль орчны хамгаалал, усжуулалт, цөлжилттэй тэмцэх, зам тээвэр, дэд бүтэц, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааны хэтийн төлөвийг хоёр тал тохиролцов.
Монгол-Узбекстаны эдүгээ төслүүдээ нэгэнт солилцоод байгаа баримт бичгүүдийг эцэслэн байгуулах ажлыг түргэвчлэхээр хоёр тал тохиролцсон. Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНУзУ-ын Гадаад хэргийн яам хоорондын хамтын ажиллагааны 2011-2012 оны төлөвлөгөө байгуулах талаар тохиролцоонд хүрсэн байна. Ташкент хотноо Монгол, Узбекистаны бизнес-форумыг зохион байгуулахыг узбекийн талаас санал болголоо.
Мөн адил төстэй түүх, замналтай, соёлын өв уламжлал ойрын хувьд түүх, соёлоо хамтран судлах чиглэлд хамтран ажиллах, хоёр орны эрдэмтэд Монгол, Узбекистаны нутаг дээрх түүхийн хөшөө, дурсгалыг хамтран судлахыг дэмжихээ талууд илэрхийлэв. Монголын оюутнуудыг Узбект сургах, мөн айлын талаас цөөн тооны оюутан, мэргэжил дээшлүүлэгч хүлээн авч сургахад бэлэн байгаагаа манай тал илэрхийлэв.

 

Гадаад харилцааны сайд


Намтар - Блог - Цахим хуудас

Холбоос



Тоолуур

mod_vvisit_counterӨнөөдөр17
mod_vvisit_counterӨчигдөр2752
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт12321
mod_vvisit_counterЭнэ сард23263
mod_vvisit_counterНийт528182

We have: 5 guests, 13 bots online

Хайлт

Холбогдох

Хаяг: Монгол Улсын Гадаад харилцааны яам
Энх тайвны гудамж-7А, Улаанбаатар 14210, Монгол Улс
Факс: 976-11-322127

Ерєнхий асуудлаар хандах и-мэйл: mongmer@magicnet.mn

Хэвлэл, мэдээллийн асуудлаар холбоо барих
и-мэйл: press@mfat.gov.mn

Консулын болон визийн асуудлаар холбоо барих
и-мэйл: kg@mfat.gov.mn

Төрийн дипломат ёслолын газар
и-мэйл: protocol@mfat.gov.mn