Skip to content
- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form        - Visa application form for tourists       
Та энд байна: Нүүр хуудас

БУРИАД УЛСЫН ХҮНДЭТ ЖУУХ БИЧГЭЭР ШАГНАВ ... read more

Г.ЗАНДАНШАТАР САЙД БНСВУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙДТАЙ УУЛЗАВ ... read more

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Г.ЗАНДАНШАТАР ИТАЛИ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД Ф.ФРАТИНИТЭЙ УУЛЗАВ ... read more

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙДЫН ИТАЛИД ХИЙЖ БУЙ АЙЛЧЛАЛ ЭХЭЛЛЭЭ ... read more

МОНГОЛ УЛСААС ЛИХТЕНШТЕЙНИЙ ВАНТ УЛСАД СУУХ ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД Л.ОРГИЛ ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ ... read more
by camp26
БУРИАД УЛСЫН ХҮНДЭТ ЖУУХ БИЧГЭЭР ШАГНАВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Олон нийттэй харилцах газар   
2010 оны 7-р сарын 26, Даваа гариг, 13:26

Монгол Улс, ОХУ-ын Буриад улсын хооронд хил орчмын хамтын ажиллагаанд их хувь нэмэр оруулсанд ГХЯ-ны ТНБД Д.Цогтбаатарт Буриад улсын Хүндэт жуух бичиг шагналыг ОХУ-ын Буриад улсын Засгийн газрын орлогч дарга Б.Г.Балжиров өнөөдөр ГХЯ-нд гардуулав.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 7-р сарын 26, Даваа гариг, 16:44
 
Г.ЗАНДАНШАТАР САЙД БНСВУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙДТАЙ УУЛЗАВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Олон нийттэй харилцах газар   
2010 оны 7-р сарын 24, Бямба гариг, 00:00

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар мөн БНСВУ-ын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Фам Зиа Кхиемтэй уулзаж, Монгол, Вьетнамын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Уулзалтаар хоёр талын эдийн засаг, худалдааны харилцааг нэмэгдүүлэх, тухайлбал Вьетнам Монголоос мах, малын гаралтай түүхий эд импортлох, өргөн хэрэглээний бараа, ариун цэврийн бүтээгдэхүүн экспортлох боломж байгааг дурьдав.  Эдгээр боломжуудыг ашиглахад тухайлбал ирэх сарын сүүлээр Улаанбаатар хотноо болох ЗГХК-ын хурал тодорхой үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байгаагаа талууд илэрхийлэв.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 7-р сарын 26, Даваа гариг, 16:31
 
Г.ЗАНДАНШАТАР САЙД ХАНОЙД АРФ-ЫН ЧУУЛГАНД ОРОЛЦОВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Олон нийттэй харилцах газар   
2010 оны 7-р сарын 24, Бямба гариг, 00:00

Гадаад харилцааны сайд Г.Занданшатар энэ сарын 22-23-нд БНСВУ-ын нийслэл Ханой хотноо болсон АСЕАН-ы Бүсийн чуулга- АРФ-ын сайд нарын 17 дугаар уулзалтанд оролцов.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 7-р сарын 26, Даваа гариг, 12:24
Дэлгэрэнгүй...
 
Г.ЗАНДАНШАТАР САЙД АСЕАН-НЫ УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Олон нийттэй харилцах газар   
2010 оны 7-р сарын 22, Пүрэв гариг, 17:50

Ханой хотноо энэ сарын 22-23-ны өдрүүдэд болж буй АСЕАН-ны бүсийн чуулга /ARF/-ын Сайд нарын уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар энэ өдөр Япон Улсын  Гадаад хэргийн сайд К.Окада, ЕХ-ны төлөөлөгчдийг тэргүүлж буй БНУнгар Улсын Гадаад хэргийн сайд Мартоны Янош нартай тус тус уулзаж харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 7-р сарын 23, Баасан гариг, 08:34
Дэлгэрэнгүй...
 
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД АСЕАН-Ы БҮСИЙН ЧУУЛГЫН САЙД НАРЫН УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР МОРДЛОО PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Олон нийттэй харилцах газар   
2010 оны 7-р сарын 21, Лхагва гариг, 14:55

Гадаад харилцааны сайд Г.Занданшатар 7 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд БНСВУ-ын Ханой хотноо болох АСЕАН-ы Бүсийн чуулга /АРФ/-ын Сайд нарын 17 дугаар уулзалтад оролцохоор мордлоо.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 7-р сарын 21, Лхагва гариг, 15:27
Дэлгэрэнгүй...
 
МОНГОЛ, ОРОСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН ХУРАЛДААН БОЛОВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Олон нийттэй харилцах газар   
2010 оны 7-р сарын 20, Мягмар гариг, 00:00

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит XIV хуралдаан Улаанбаатар хотноо 2010 оны 7 дугаар сарын 18-20-ын өдрүүдэд болж өнгөрөв. Хуралдааныг ЗГХК-ын монголын хэсгийн тэргүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, оросын хэсгийн тэргүүн ОХУ-ын Тээврийн сайд И.Е.Левитин нар даргалав.

Дэлгэрэнгүй...
 
АНУ-ЫН ТНБД-ЫН I ОРЛОГЧ АЙЛЧИЛЖ БАЙНА PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Олон нийттэй харилцах газар   
2010 оны 7-р сарын 19, Даваа гариг, 15:01

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч Жэймс Стайнберг энэ 7 дугаар сарын 19-ний өдөр Монголд хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд Ерөнхий сайд С.Батболд, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар нарт тус тус бараалхав.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 7-р сарын 19, Даваа гариг, 15:08
Дэлгэрэнгүй...
 
НҮБ-ЫН СУУРИН ЗОХИЦУУЛАГЧ ИТГЭМЖЛЭХ ЗАХИДЛАА ГАРДУУЛАВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Олон нийттэй харилцах газар   
2010 оны 7-р сарын 16, Баасан гариг, 15:17

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсад суух Суурин төлөөлөгч бөгөөд НҮБ-аас Монгол Улсад суух Суурин зохицуулагч хатагтай Сезин Синаноглу 7 дугаар сарын 16-ны өдрийн 15 цагт Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт Итгэмжлэх захидлаа гардуулав.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 7-р сарын 16, Баасан гариг, 15:56
Дэлгэрэнгүй...
 
МОНГОЛ ОРОН ОЛОН УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ТАВЦАНД: ЦААЗААР АВАХ ЯЛЫГ ХАЛАХУЙ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн У,Дайлайдорж   
2010 оны 7-р сарын 14, Лхагва гариг, 14:56

Монгол Улс олон улсын тавцанд хүний эрхийг хамгаалах чиглэлээр улам их хүлээн зөвшөөрөгдөх байр суурь баримтлахын хэрээр НҮБ Эмнести Интэрнэшнл байгууллагатай хамтран тус улсад цаазаар авах  ялыг халах хүчин чармайлтын ирээдүйн талаарх нээлттэй  хэлэлцүүлгийг 2010 оны 6 дугаар сарын 30-нд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 7-р сарын 15, Пүрэв гариг, 07:43
Дэлгэрэнгүй...
 
ГХЯ, ХАНДИВЛАГЧИД ХООРОНДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Олон нийттэй харилцах газар   
2010 оны 7-р сарын 07, Лхагва гариг, 17:59

“Монгол Улсын Гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх  асуудлаар Гадаад харилцааны яам, хандивлагчид хоорондын зөвлөлдөх уулзалт болов. ГХЯ өмнө нь яамд, хувийн хэвшилтэй хамтарч зөвлөлдөх уулзалт тус тус зохион байгуулж, тэдгээрээс гарсан зөвлөмжийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ирсэн.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 7-р сарын 07, Лхагва гариг, 18:11
Дэлгэрэнгүй...
 
САЙД НАРЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД Г.ЗАНДАНШАТАР САЙД ОРОЛЦОВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Олон нийттэй харилцах газар   
2010 оны 7-р сарын 06, Мягмар гариг, 13:22

Польшийн Краков хотноо 7 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд болсон Ардчилсан орнуудын хамтын нөхөрлөл /АОХН/-ийн 10 жилийн ойд зориулсан сайд нарын түвшний уулзалтад Гадаад харилцааны сайд Г.Занданшатар оролцов.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 7-р сарын 06, Мягмар гариг, 13:33
Дэлгэрэнгүй...
 
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙДАД ИТГЭМЖЛЭХ ЗАХИДЛАА ГАРДУУЛАВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Олон нийттэй харилцах газар   
2010 оны 7-р сарын 05, Даваа гариг, 00:00

НҮБ-ын Дүрвэгсдийн дээд коммиссарын газрын Бээжин дэх Бүсийн төлөөлөгч ноён Джессепе Де Винсентиис 2010 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт Итгэмжлэх захидлаа гардуулав. Шинэ ажилд томилогдсонтой нь холбогдуулан Гадаад харилцааны сайд түүнд баяр хүргээд НҮБ-ын ДДКГ, Монгол Улсын Засгийн газрын хоорондын хамтын ажиллагааны үр дүн, цаашдын зорилтын талаар санал солилцов.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 7-р сарын 13, Мягмар гариг, 16:28
Дэлгэрэнгүй...
 
МОНГОЛ, БОЛГАРЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН ЭЭЛЖИТ V ХУРАЛДААН БОЛОВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Ш.Батбаяр   
2010 оны 7-р сарын 01, Пүрэв гариг, 16:54

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн талаар хамтран ажиллах Монгол, Болгарын Засгийн газар хоорондын комиссын ээлжит V хуралдаан 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 1-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болж өндөрлөв. Комиссын хуралдааныг Монгол Улсын Эрүүл мэндийн сайд, Комиссын Монголын хэсгийн дарга С.Ламбаа, Бүгд Найрамдах Болгар Улсын Эдийн засаг, эрчим хүч, аялал жуулчлалын дэд сайд, Комиссын Болгарын хэсгийн дарга Иво Маринов нар тус тус тэргүүлэв.

Дэлгэрэнгүй...
 
МОНГОЛ, УЗБЕКИСТАНЫ ХОЁРДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Ш.Батбаяр   
2010 оны 7-р сарын 01, Пүрэв гариг, 17:01

Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улсын ГХЯ-дын улс төрийн газрын захирлуудын хоёрдугаар зөвлөлдөх уулзалт саяхан Ташкент  хотноо болов. Зөвлөлдөх уулзалтаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлууд, олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал солилцож, тодорхой  тохиролцоонд хүржээ.

Дэлгэрэнгүй...
 
САУДЫН АРАБЫН ГАЗРЫН ТОС, ЭРДЭС БАЯЛАГИЙН САЙД АЛИ ИБРАХИМ АЛЬ-НАИМИ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Ш.Батбаяр   
2010 оны 7-р сарын 01, Пүрэв гариг, 16:59

Монгол Улсын засгийн газрын урилгаар Саудын Арабын Газрын тос, эрдэс баялагийн сайд Али Ибрахим Аль-Наими тэргүүтэй төлөөлөгчид 2010 оны 6 дугаар сарын 29-30-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийв. Энэхүү айлчлал нь Монгол Улс, Саудын Арабын Вант Улсын хооронд 2007 оны 2 дугаар сарын 12-нд дипломат харилцаа тогтоосноос хойш Саудын Арабын Засгийн газрын гишүүний хэмжээнд хийсэн анхны айлчлал болсноороо  ач холбогдолтой болов.

Дэлгэрэнгүй...
 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 13-с 1

Гадаад харилцааны сайд


Намтар - Блог - Цахим хуудас

Холбоос



Тоолуур

mod_vvisit_counterӨнөөдөр1431
mod_vvisit_counterӨчигдөр1792
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт7210
mod_vvisit_counterЭнэ сард69383
mod_vvisit_counterНийт423267

We have: 8 guests, 17 bots online

Хайлт

Холбогдох

Хаяг: Монгол Улсын Гадаад харилцааны яам
Энх тайвны гудамж-7А, Улаанбаатар 14210, Монгол Улс
Факс: 976-11-322127

Ерєнхий асуудлаар хандах и-мэйл: mongmer@magicnet.mn

Хэвлэл, мэдээллийн асуудлаар холбоо барих
и-мэйл: press@mfat.gov.mn

Консулын болон визийн асуудлаар холбоо барих
и-мэйл: kg@mfat.gov.mn

Төрийн дипломат ёслолын газар
и-мэйл: protocol@mfat.gov.mn