Skip to content
- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form        - Visa application form for tourists       
Та энд байна: Нүүр хуудас

ОЮУТНУУД МЭДЭЭЛЛИЙН ТӨВД ЗОЧЛОВ ... read more

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ВАШИНГТОН ХОТНОО АЖИЛЛАЖ БАЙНА ... read more

ЭМЭГТЭЙ ДИПЛОМАТУУД УУЛЗАВ ... read more

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ЦОГТБААТАР НЬЮ-ЙОРКТ ... read more

МОНГОЛ УЛС ЦӨМИЙН ЗЭВСГЭЭС АНГИД БАЙХ ТУХАЙ ХУУЛИЙН 10 ЖИЛИЙН ОЙГ ВЕНА ХОТНОО ТЭМДЭГЛЭВ ... read more
by camp26
ЕРӨНХИЙ САЙД ЕВРОПЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГАТАЙ УУЛЗАВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн PID   
2010 оны 3-р сарын 10, Лхагва гариг, 04:01

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын (ЕАБХАБ) Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Перрин де Бришамботой 2010 оны 3 дугаар сарын 9-ний өдөр уулзав.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 3-р сарын 10, Лхагва гариг, 10:17
Дэлгэрэнгүй...
 
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД БНАУ-ЫН КАНЦЛЕР В.ФАЙМАННТАЙ УУЛЗАВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн PID   
2010 оны 3-р сарын 10, Лхагва гариг, 03:59

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Бүгд Найрамдах Австри Улсад хийж байгаа айлчлалынхаа хүрээнд 2010 оны 3 дугаар сарын 9-ний өдөр тус улсын Холбооны канцлер Вернер Файманнтай хоёр талын уулзалт хийлээ. Уулзалтын үеэр хоёр орны Ерөнхий сайд энэ оны хоёрдугаар сарын 23-25-нд Вена хотноо болсон Монгол, Австрийн Эдийн засгийн хамтын ажиллагааны Засгий газар хоорондын комиссын дөрөвдүгээр хуралдааны үеэр тохирсон зүйлсийг бүрэн хэргэжүүлэхээр хоёр талаасаа шаргуу ажиллахаар тохиролцов.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 3-р сарын 10, Лхагва гариг, 10:01
Дэлгэрэнгүй...
 
ЕВРОПЫН СТАНДАРТУУДЫГ НҮБ-ЫН ТУСЛАМЖТАЙГААР МОНГОЛД НУТАГШУУЛАХААР БОЛОВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн PID   
2010 оны 3-р сарын 09, Мягмар гариг, 00:00

Ерөнхий сайд С.Батболд Европын стандартуудыг бүхий л салбарт нэвтрүүлэхийг зорьж байгаа. Энэ бодлогоо хэрэгжүүлэхийн тулд НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-тай хамтран ажиллахаар болов. Энэ талаар Ерөнхий сайд С.Батболдод бараалхсан НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллагын Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Ё.Урамото хийсэн уулзалтын үеэр хөндөж ярив.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 3-р сарын 10, Лхагва гариг, 04:35
Дэлгэрэнгүй...
 
МОНГОЛ УЛСЫГ ХОРТ ХАВДАРТАЙ ТЭМЦЭХ АЗИЙН БҮСИЙН ЖИШИГ ТӨВ БОЛГОЛОО PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн PID   
2010 оны 3-р сарын 09, Мягмар гариг, 00:00

Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд С.Батболдод Олон улсын атомын энергийн агентлагийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч бөгөөд Удирдлагын газрын дарга Дэвид Уоллер бараалхлаа. Уулзалтын үеэр Олон улсын атомын энергийн агентлагаас Монгол улсыг хорт хавдартай тэмцэх Азийн бүсийн жишиг төвөөр шалгаруулсныг Дэвид Уоллер албан ёсоор мэдэгдэж баяр хүргэв.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 3-р сарын 10, Лхагва гариг, 05:18
Дэлгэрэнгүй...
 
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН АЖЛЫН АЙЛЧЛАЛ ЭХЭЛЛЭЭ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн PID   
2010 оны 3-р сарын 09, Мягмар гариг, 00:00

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд анхны ажлын айлчлалаа 2010 оны 3 дугаар сар 8-ны өдөр Бүгд Найрамдах Австри Улсаас эхэллээ. Ажлын айлчлалын хүрээнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын Вена дахь салбар төвийн захирал Антонио Мариа Костатай уулзлаа.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 3-р сарын 10, Лхагва гариг, 05:13
Дэлгэрэнгүй...
 
МОНГОЛ УЛС ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖИШИГ УЛС БОЛЛОО PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн PID   
2010 оны 3-р сарын 09, Мягмар гариг, 07:28

Хорт хавдраар өвчлөх явдал дэлхий дахинд  газар авч, 2009 оны байдлаар 12 сая хүн хорт хавдраар өвчилсөн мэдээ байна. 2030 он гэхэд энэ тоо бараг 2 дахин нэмэгдэж 27 сая хүрч магадгүй, түүнээс 17 сая нь нас барна гэсэн таамаглал байдаг. Олон улсын Атомын энергийн агентлаг нь цацраг туяаг ашиглан хорт хавдрыг эрт илрүүлж, зөв оношлон эмчлэх чиглэлээр гишүүн орнууддаа зөвлөгөө, тусламж дэмжлэг үзүүлж ирсэн. 2004 онд ОУАЭА Хавдрын эмчилгээнд чиглэсэн үйл ажиллагааны хөтөлбөр буюу PACT хэмээх хөтөлбөрийг хөгжиж байгаа улс орнуудад зориулан хэрэгжүүлж байна.

Дэлгэрэнгүй...
 
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД AВСТРИ, УНГАР УЛСАД АЙЛЧИЛНА PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн PID   
2010 оны 3-р сарын 07, Ням гариг, 07:07

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 3 дугаар сарын 8-9-нд Бүгд Найрамдах Австри Улсын Вена хотноо байрлах НҮБ-ын төв, НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага, Олон улсын атомын энергийн агентлаг, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын удирдлагатай уулзаж, Бүгд Найрамдах Унгар Улсын Ерөнхий сайд Байнаи Гордоны урилгаар мөн сарын 10-12-нд Бүгд Найрамдах Унгар Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Дэлгэрэнгүй...
 
ЭЛЧИН САЙД ӨВӨР МОНГОЛД ТОМИЛОЛТООР АЖИЛЛАВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн PID   
2010 оны 3-р сарын 05, Баасан гариг, 00:00

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Ц.Сүхбаатар 2010 оны 3 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд БНХАУ–ын ӨМӨЗО-д томилолтоор ажиллав. Монгол, Хятадын харилцаанд ӨМӨЗО-ы гүйцэтгэж буй чухал үүрэг ролийг харгалзан Элчин сайд орон нутагт хийх айлчлалаа тус ӨЗО-оос эхэлсэн болно.  Тус ӨЗО сүүлийн 8 жил Хятад улсад эдийн засгийн өсөлтийн хурдцаар тэргүүлж, нэг хүнд ноогдох эдийн засгийн зарим үзүүлэлтээр улсдаа тэргүүн эгнээнд явж байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 3-р сарын 10, Лхагва гариг, 02:43
Дэлгэрэнгүй...
 
ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн PID   
2010 оны 3-р сарын 05, Баасан гариг, 09:06

Монгол Улсад тохиолдоод байгаа байгаль, цаг уурын хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулан Япон Улсын Засгийн газар “өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хүрээнд 200 мянган ам.долларын тусламж үзүүлэх тухай гэрээнд энэ оны 3 дугаар сарын 5-ны өдөр Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Ц.Амгаланбаяр гарын үсэг зурав. Түүнчлэн японы тал “Төслийн бус буцалтгүй тусламж”-ийн хуримтлалын сангаас нийт 500 мянган ам.долларыг зудын бэрхшээлийг даван туулахад зориулан зарцуулахаар шийдвэрлээд байгаагаа энэ өдөр мэдэгдлээ.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 3-р сарын 05, Баасан гариг, 10:30
Дэлгэрэнгүй...
 
ОЮУТНУУД МЭДЭЭЛЛИЙН ТӨВД ЗОЧЛОВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Ш.Батбаяр   
2010 оны 3-р сарын 04, Пүрэв гариг, 08:54

Соёл эрдэм дээд сургуулийн олон улсын сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй төгсөх ангийн оюутнууд багш нарын хамт өнөөдөр ГХЯ-ны мэдээллийн төвд зочилж Монгол Улсын гадаад бодлого, гадаад харилцааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авсаны сацуу ГХЯ-ны үйл ажиллагааны онцлог, Монгол Улсын гадаад үйл ажиллагааг хэвлэл, мэдээллээр хэрхэн мэдээлж, сурталчилж байгаа, сэтгүүлчдийн анхаарах зүйлсийн талаар ГХЯ-ны Хэвлэл, мэдээллийн хэлтсээс болон Төрийн захиргаа, удирдлагын газраас зөвлөмж, таниулга хийж багш, оюутнуудын сонирхсон асуултад хариулав.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 3-р сарын 04, Пүрэв гариг, 09:08
Дэлгэрэнгүй...
 
МОНГОЛ-АМЕРИКИЙН УЛС ТӨРИЙН ЭЭЛЖИТ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн PID   
2010 оны 3-р сарын 01, Даваа гариг, 04:57

Монгол Улс, АНУ-ын Гадаад хэргийн яамд хоорондын улс төрийн зөвлөлдөх ээлжит уулзалт 2010 оны 2 дугаар сарын 26-ны өдөр АНУ-ын Вашингтон хотноо амжилттай болж өнгөрөв.


Энэ удаагийн уулзалтад Монголын талыг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, Америкийн талыг АНУ-ын Төрийн туслах нарийн бичгийн дарга Курт Кэмбэл нар тэргүүлэн оролцов.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 3-р сарын 01, Даваа гариг, 05:09
Дэлгэрэнгүй...
 
ДЭД САЙД Б.БОЛОР УКРАИНЫ ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн PID   
2010 оны 2-р сарын 26, Баасан гариг, 00:00

2010 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Болор Украин Улсын Элчин сайд Юрии Костенког Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 3-р сарын 01, Даваа гариг, 03:42
Дэлгэрэнгүй...
 
ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ВАШИНГТОН ХОТНОО АЖИЛЛАЖ БАЙНА PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн PID   
2010 оны 2-р сарын 26, Баасан гариг, 04:46

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар 2 дугаар сарын 25-ны өдөр Вашингтон хотноо АНУ-ын Төрийн туслах нарийн бичгийн дарга К.Кэмбэлтэй уулзахдаа хоёр талын харилцааны асуудлууд түүний дотор Монгол-Америкийн иж бүрэн түншлэлийн цаашдын төлвийн талаар санал солилцож ярилцав.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 2-р сарын 26, Баасан гариг, 09:05
Дэлгэрэнгүй...
 
“МОНГОЛ УЛСЫН ҮЙЛДВЭРЖИЛТИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО” СЭДЭВТ СЕМИНАР БОЛОВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн PID   
2010 оны 2-р сарын 25, Пүрэв гариг, 00:00

ГХЯ, НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-тай хамтран 2010 оны 2 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд “Монгол Улсын үйлдвэржилтийн бодлого” сэдэвт семинар, хэлэлцүүлгийг  Улаанбаатар хотноо зохион байгуулав.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 2-р сарын 26, Баасан гариг, 02:43
Дэлгэрэнгүй...
 
ДИПЛОМАТУУД МАЛЧДАД ХАНДИВ ӨРГӨВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн PID   
2010 оны 2-р сарын 25, Пүрэв гариг, 09:28

Гадаад харилцааны яам системийн хэмжээгээр малчдад туслах хөдөлгөөнийг өрнүүлж байна. ГХЯ-ны төв аппарат, ДБҮААГ, ГХОГ болон хилийн чанадад суугаа ДТГ-т ажиллагсад, Дипломат эмэгтэйчүүдийн клуб, гадаадад суугаа монгол иргэдээс нийт 20 гаруй сая төгрөгийн хандив өргөжээ. Мөн Хятад-Монголын найрамдлын нийгэмлэг 10000 юань, ОХУ-ын Камерево мужийн амбан захирагч А.Тулеев 500000 рублийн хандивыг манай ЭСЯ-даар дамжуулан ирүүлээд байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 2-р сарын 25, Пүрэв гариг, 10:10
 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 5-с 1

Гадаад харилцааны сайд


Намтар - Хэлсэн үг - Блог

Холбоос



Тоолуур

mod_vvisit_counterӨнөөдөр299
mod_vvisit_counterӨчигдөр4535
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт9760
mod_vvisit_counterЭнэ сард21905
mod_vvisit_counterНийт21905

We have: 15 guests, 1 members, 18 bots online

Холбогдох

Хаяг: Монгол Улсын Гадаад харилцааны яам
Энх тайвны гудамж-7А, Улаанбаатар 14210, Монгол Улс
Факс: 976-11-322127

Ерєнхий асуудлаар хандах и-мэйл: mongmer@magicnet.mn

Хэвлэл, мэдээллийн асуудлаар холбоо барих
и-мэйл: press@mfat.gov.mn

Консулын болон визийн асуудлаар холбоо барих
и-мэйл: info@consuls.net

Төрийн дипломат ёслолын газар
и-мэйл: protocol@mfat.gov.mn